
Улсын онцгой комиссын II хуралдаан өчигдөр болж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр улсын хэмжээнд шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийтдээ зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.