
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд дараа нь 18 гишүүн саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлээд байлаа. Гэвч ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар цөөн хэдхэн гишүүн саналаа хэлсний дараа Байнгын хорооны хуралдааныг завсарлууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ирэх даваа гаригийн 11.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулж байна" гэв.