Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг "Буурлын даваа" гэдэг газар тавдугаар сарын 26-ны өдрийн 02:43 цагт түймэр гарчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт 75 хүн, 7 автомашинтай ажиллаж, тавдугаар сарын 27-ны өдрийн 06:40 цагт цурманд оруулсан байна.
Улмаар өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны 14:40 цагт бүрэн унтрааж, Ерөө сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн болохыг ОБЕГ мэдээллээ.