Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Баруун аймгуудын нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +2...+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан байна.