
Италийн Монтесильвано хотод болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өргийн тоглолт өндөрлөж урьдчилсан дүн гарлаа. 83 орны шилдэг шатарчид өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас найман шатарчин тоглож байна.
Охидын 16 насанд Б.Буянхишиг 7-р өрөгт тэмцээнийг тэргүүлж буй БНХАУ-ын Зян Тиантай тэнцээ хийж 5,5 оноогоор 6-р байрт жагсаж байна. Тэрээр 8-р өрөгт Азарбайжаны шатарчин Лалатай тоглохоор оноолт таарчээ. 18 насанд Э.Хүслэн 5,5 оноогоор 6-р байр луу дэвшлээ. Мөн энэ насанд тоглож буй Э.Эмүжин 7 өргөөс 5,0 оноо авч 14-р байрт жагсаж байна.
Хөвгүүдийн 14 насанд М.Санчир, 16 насанд Г.Зэв нар 7 өргийн дараа 4,0 оноотой тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Мөн охидын 14 насанд Б.Энхнамуун 5,0 оноотой 14-р жагсаж эхэллээ.
Тэмцээний дүн 11 өргийн дараа гарна.