
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Багануур дүүрэгт баригдаж буй нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тэрээр тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлд нийлүүлэх хөх нүүрсийг эх орондоо үйлдвэрлэж, импортыг үе шаттайгаар орлох боломж бүрдэхийг онцолсон юм.
Ерөнхий сайд Н.Учрал "Эхний шатанд пиролизын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Дараагаар нь дулааны цахилгаан станцыг түшиглэсэн үйлдвэрүүдийг байгуулна. Ирэх намар анхны хөх нүүрсээ үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Багануурыг 2030 он хүртэл үе шаттайгаар аж үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн үйлдвэр байгуулах бүтээн байгуулалт хэрэгжинэ. Мөн нүүрсний асар их нөөцтэй улс атлаа хөх нүүрсээ импортоор авдаг нь зохистой биш. Тиймээс зуны улиралд багтаан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж байна. Эхний ээлжид дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй ч ирэх намар гэхэд хөх нүүрсний дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг хангах зорилт тавиад байна" хэмээв.