
2026 оны Европ тивийн эмэгтэй багийн волейболын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Турк, Италийн багууд шалгараад байсан. Хожсон нь “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхийг авах байсан энэ тоглолтод талбайн эзэн Туркийн баг ялалт байгууллаа. Тоглолт 2:2-оор тэнцэж, сүүлийн шийдвэрлэх сетийг 15:10-аар Туркийн баг авч чадсан юм. Ингэснээр тэд 2028 оны зуны олимпын наадамд өрсөлдөх эрхтэй боллоо.
Хоёр баг 2025 оны ДАШТ-ий финалд таарч байв. Энэ тоглолтод Италийн баг 3:2-оор ялалт байгуулсан юм. Тэгвэл өчигдрийн тоглолтод Туркийн баг илүүрхэж, “Лос Анжелес 2028”-ыг зорих эрхтэй боллоо. Зөвхөн шилдэг 12 баг өрсөлдөх олимпын наадмын эрхийг одоогоор зохион байгуулагч АНУ болон Канад, Тайланд, Египетийн багууд аваад байна.