Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ны өдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлах тул иргэдийг хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн зургаадугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Баянзүрх дүүргийн 11-р хорооны зарим байршилд түр хугацаанд цахилгаан хязгаарлана.
Иймд хэрэглэгчдийг зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг уриалав.
Хэрэв цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээллийг хүргэх аж.
