
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Өнгөрсөн онд төсөв хэлэлцэж байх үед би "Бүх төсвийг ерөнхийлөн захирагчдаас 0.03 хувийг танаад санал тоолох машиныг шинэчилье" гэж санал гаргасан боловч улаан лааз өргөөд унагачихсан. Одоо байгаа санал тоолох машинуудыг ашиглах боломжгүй. Хоёрдугаарт, ажилласан ч иргэд итгэхгүй. Энэ машин чинь дэлгүүрт зарж байгаа юм шиг бэлэн байдаггүй юм билээ. Төдөн ширхэг хэрэгтэй гээд захиалахаар хамгийн багадаа 11 сарын дараа ирнэ гэдэг. Өнөөдөр төсвийн тодотгол ороод захиалга хийвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шинэчилж амжина. Үүнээс хойш бол амжихгүй.
СЕХ байгаа санал тоолох төхөөрөмжөөрө ирэх жилийн сонгуулийг зохион байгуулах итгэлгүй байгаа гэдгийг чинь мэдэж байгаа шүү. Итгэлтэй байна гэж битгий худал яриарай. Юм үнэнээрээ сайхан" гэв.