
Өдөр тутмын агаарын чанарыг мэдээлж тайлагнахад “агаарын чанарын индекс”-ийг ашигладаг. Тус индексийн заалт өндөр байх тусах агаарын бохирдол их, тэр хэрээрээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг.
Өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сараас эхэлж гэр хорооллын 172 000 өрх хагас коксон түлшийг хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад 40-50 хувиар буурна хэмээн албаныхан хэлж байв.
Харамсалтай нь агаарын чанарын мэдээллийг өгдөг agaar.mn сайтад шинэ мэдээ оролгүй удсан. Энэ нь агаарын чанарын мэдээллийг хүргэдэг “суурин харуул”-уудаа асаагаагүйтэй холбоотой. Иргэд, идэвхтнүүд, хэвлэл мэдээллийнхний сошиал шүүмжлэлийн дараа агаарын чанараа мэдээллийг хүргэдэг “суурин харуул”-уудаа асаажээ.
“Суурин харуул”-уудын хэмжилтээр (2025.12.30-ны өдрийн байдлаар)
Хүхэрлэг хий SO2 - Ургах наран хороолол орчим АЧС-аас 12 мкг/м3 –ээр их, Налайх орчим АЧС-аас 11 мкг/м3 –ээр их, Толгойт орчим АЧС-аас 29 мкг/м3 –ээр их, бусад цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй;
Азотын давхар исэл NO2 - Азотын давхар исэл (NO2) нь Мишээл экспо орчим АЧС-аас 20 мкг/м3 –ээр их, Баруун 4-н зам орчим АЧС-аас 31 мкг/м3 –ээр их, 1-р хороолол орчим 19 мкг/м3 –ээр их, Бөхийн өргөө орчим АЧС-аас 18 мкг/м3 –ээр их, Цахилгаан станц орчим АЧС-аас 51 мкг/м3 –ээр их, Ургах наран хороолол орчим АЧС-аас 24 мкг/м3 –ээр их, 5-н буудал орчим АЧС-аас 6 мкг/м3 –ээр их, Зайсан орчим АЧС-аас 12 мкг/м3 –ээр их, Шархад орчим АЧС-аас 22 мкг/м3 –ээр их, Налайх орчим АЧС-аас 58 мкг/м3 –ээр их, Яармаг орчим АЧС-аас 18 мкг/м3 –ээр их, Зурагт орчим АЧС-аас 23 мкг/м3 –ээр их, Амгалан орчим АЧС-аас 22 мкг/м3 –ээр их;
PM10 тоосонцор - Мишээл экспо орчим АЧС-аас 11 мкг/м3 –ээр их, Баруун 4-н зам орчим АЧС-аас 44 мкг/м3 –ээр их, 1-р хороолол орчим АЧС-аас 136 мкг/м3 –ээр их, 100-н айл орчим АЧС-аас 22 мкг/м3 –ээр их, Цахилгаан станц орчим АЧС-аас 82 мкг/м3 –ээр их, Ургах наран хороолол орчим АЧС-аас 46 мкг/м3 –ээр их, Хайлааст орчим АЧС-аас 85 мкг/м3 –ээр их, 5-н буудал орчим АЧС-аас 5 мкг/м3 –ээр их, Шархад орчим АЧС-аас 66 мкг/м3 –ээр их, Налайх орчим АЧС-аас 22 мкг/м3 –ээр их, Яармаг орчим АЧС-аас 40 мкг/м3 –ээр их, Дамбадаржаа орчим АЧС-аас 49 мкг/м3 –ээр их;
PM2.5 тоосонцор - ЧС-аас 44.5 мкг/м3 –ээр их, 100-н айл орчим АЧС-аас 93.5 мкг/м3 –ээр их, Цахилгаан станц орчим АЧС-аас 63.5 мкг/м3 –ээр их, Ургах наран хороолол орчим АЧС-аас 54.5 мкг/м3 –ээр их, Хайлааст орчим АЧС-аас 72.5 мкг/м3 –ээр их, Зайсан орчим АЧС-аас 21.5 мкг/м3 –ээр их, Шархад орчим АЧС-аас 83.5 мкг/м3 –ээр их, Налайх орчим АЧС-аас 61.5 мкг/м3 –ээр их, Яармаг орчим АЧС-аас 47.5 мкг/м3 –ээр их, Нисэх орчим АЧС-аас 12.5 мкг/м3 –ээр их, Толгойт орчим АЧС-аас 46.5 мкг/м3 –ээр их, Зурагт орчим АЧС-аас 35.5 мкг/м3 –ээр их, Дамбадаржаа орчим АЧС-аас 95.5 мкг/м3 –ээр их, Баянхошуу орчим АЧС-аас 100.5 мкг/м3 –ээр их;
Нүүрстөрөгчийн дутуу исэл CO - Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь Шархад орчим АЧС-аас 1022 мкг/м3 –ээр их, Толгойт орчим АЧС-аас 3120 мкг/м3 –ээр их, Зурагт орчим АЧС-аас 2382 мкг/м3 –ээр их, бусад цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.
Харин дэлхий даяарх агаарын чанарыг хэмжиж харуулдаг iqair.com сайт Улаанбаатар хотын агаарын чанар өнөө өглөө 06: 30 цагийн байдлаар AQI: 131 - “Эрүүл бус (Unhealthy for Sensitive Groups)” ангилал буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, уушги/зүрхний өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй хэмээн тодорхойлж байна. Тодруулбал,
Бохирдуулагч бодисуудын нэг болох PM2.5 тоосонцор – 49.5 μg/m³ - хамгийн аюултай гэгдэх нарийн тоосонцорын хэмжээ нь ДЭМБ-ын жилийн зөвшөөрөгдөх хэмжээ (5 μg/m³)-ээс 10 дахин их;
2026.01.02 өдрийн 06:30 цагийн Улаанбаатар хотын агаарын чанарУушгинд гүн нэвтэрч, зүрх судас, амьсгалын замд нөлөөлдөг PM10 тоосонцорын хэмжээ – 165.1 μg/m³;
Азотын давхар исэл NO₂ – 43.8 μg/m³ Машины утаанаас Одоогоор дунд түвшин
Хүхэрлэг хий SO₂ – 22 μg/m³ Нүүрс түлшнээс Харьцангуй бага
Нүүрстөрөгчийн дутуу исэл CO – 2015.2 μg/m³ - Одоогоор аюултай түвшинд хүрээгүй ч удаан хугацаанд бол эрсдэлтэй хэмээн тодорхойлогджээ.
2026.01.02 өдрийн 06:30 цагийн Улаанбаатар хотын агаарын чанарХөшилдөөд байдаг утаа багассан ч хамгийн аюултай нарийн тоосонцор PM2.5-ын аюул “аймшигтай” хэвээрээ буюу ДЭМБ-аас гаргасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгааг тоолгүй орхиж болохгүй.
Ерөнхийдөө 2.5 микрометрээс жижиг нарийн тоосонцор уушгины гүнд орж, цусанд нэвтэрдэг гэсэн үг. AQI (Агаарын чанарын индекс)-ийг ихэвчлэн PM2.5-аар тооцдог. PM2.5 = 49.5 μg/m³ буюу “Эмзэг бүлэгт эрүүл бус” түвшинд байгаа хэмээн зааж буй нь хүүхэд бол ханиалгах, амьсгаа давчдах байдлаар, жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт нөлөөлөх эрсдлээр, ахмад настан, астматай хүмүүсийн өвчнийг сэдрээх байдлаар, эрүүл хүнд толгой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Товчхондоо PM2.52-ийн тоо ихсэх тусам “харагдахгүй хор” уушгинд шууд орж байна гэж ойлгоорой. Агаарын чанар “аймшигтай” хэвээр байхад “суурин харуул”-уудаа ажиллуулахгүй байх нь, утаа шингэрсэн, салхитай өдрүүдийн зураглалаар иргэдээ хуурч агаарын бохирдол 40-50 хувиар буурна гэсэн өөдрөг хэрнээ худал үгс хэлж суухаа хэзээ болих бол?