
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "2016-2026 оны хооронд эрүү, иргэн, цахилгааны хэргийн шүүхээр 427 669 шийдвэр гарч. Үүний 44.7 хувь нь давж заалдах болон Дээд шүүх дээр очоод өөрчлөгдсөн байна. Анхан шатны шүүхийн хоёр шийдвэр тутмын нэг нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Яагаад ингээд шүүхийн шийдвэр өөрчлөгдөөд байдаг юм бэ" гэв.
Нэр дэвшигч З.Ганзориг түүний асуултад хариулахдаа "Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж шийдвэр гаргадаг. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянадаг. Хоёр шүүхийн хууль хэрэглэж, тайлбарлаж буй арга зүй зөрөх тохиолдол байдаг. Энэ зөрүүнээс үүдээд өөр шийдвэр гарч байхыг үгүйсгэхгүй. Агуулга нь бол давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн алдаа дутагдлыг арилгах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байгаа" гэлээ.