
Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол болон 2026 оны хуш модны самрын ургалтын судалгаа мэдээг үндэслэн энэ онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглосон.
Тиймээс хуш модны самрыг зөвшөөрөлгүй түүсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, боловсруулан бол гэмт хэрэгт тооцох аж. Улмаар 5.4-27 саяар торгох, 1-5 жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалтай аж. Иймд иргэд та бүхнийг хушны самрыг хууль бусаар түүж, худалдаж, тээвэрлэхгүй байж эх байгалиа хайрлахыг холбогдох байгууллагаас уриаллаа.