
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Төр нь ард иргэддээ хүндрэл учруулж байгаа. Муухайгаар хэлбэл иргэдээ тамлаад байна. Тиймээс энэ зөвшөөрлийг цөөлөх агуулгатай хуулийн төслийг дэмжиж байгаа.
Тусгай зөвшөөрлүүдийг цөөлж байгаа шигээ зарим тусгай зөвшөөрөл олголтыг чангаруулах хэрэгтэй. Шашны байгууллагуудын тусгай зөвшөөрлийг яах вэ. Шинэ тэнгэр, газар нэртэй шашны урсгал, "Монгол сувд" гэдэг сүмийн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Надад иргэдээс "Энэ шашны байгууллага, гаж усргалыг шалгаж өгөөч" гэсэн гомдол ирсэн" гэв.