
Талбайн теннисний 16 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод өчигдөр эхэллээ. Охидын “Asia/Oceania Pre-Qualifying Events of the Billie Jean King Cup Juniors” тэмцээнд 20 орон оролцох байснаас олон улсын нөхцөл байдлын улмаас 12 баг өрсөлдөхөөр болжээ. Тэмцээний сугалаа өчигдөр бол Монголын баг “С” хэсэгт Гуам, Шри Ланкын багуудтай багтлаа. Хэсгээсээ шалгарсан багууд цааш хасагдах шатанд өрсөлдөнө.
Монголын багт дасгалжуулагч Б.Ууганбаярын удирдлага дор А.Энхжин, Г.Энххүслэн, Т.Дөлгөөнгүнж нар тоглож байна. Манай баг өнөөдөр Шри Ланкын багтай хэсгийн эхний тоглолтоо хийнэ.
