
Шүүхийн сахилгын хорооны хаалттай хуралдаанаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцож огцруулжээ.
Шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-д заасныг баримтлан “Монгол Улсын шүүгчийн албан тушаал”-аас огцруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Дээрх сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар хянаж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.