
“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн киног ирэх 2028 онд дэлгэцнээ гаргахаар болжээ. Киноны зохиол, найруулгыг Алекс Гарланд хариуцна гэдгийг "Bandai Namco" груп танилцуулсан юм. Тэрбээр “Civil War” бүтээлийг үзэгчдэд хүргэснээс хойш олон жилийн дараа ийнхүү шинэ төсөлд орж байгаа билээ. Тиймээс ч үзэгчид тус бүтээлийг илүү бодит, мөн хар бараан өнгө аястай болох магадлалтай хэмээн үзэж байна.
Жүжигчдээс Кит Коннор, Бен Уишоу, Кейли Спэйни нар гол дүрүүдэд тоглохоор болжээ. Харин зураг авалтыг тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн нь уг төсөл бодитоор хэрэгжиж эхэлснийг албан ёсоор зарласан хэрэг болов.