Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцоно. Наадмын нээлтийн ажиллагаа ирэх ням гарагт болох ч баасан гарагаас эхлэн зарим төрлийн тэмцээн эхэлнэ. Тодруулбал, пара бадминтон, хөлбөмбөг, ширээний теннис болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд болно.
Энэ наадамд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин оролцоно. Манай тамирчдын тэмцээн ирэх даваа гарагт пара байт харваа, жүдо бөх, пауэрлифтинг зэрэг төрлүүдээр эхэлнэ.
Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан. Харин “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам болсон юм.