
Сэлэнгэ аймгийн, Ерөө сумын Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан байна. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1110 нисдэг тэргээр таван удаагийн нислэг үйлдэж, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ-ын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч гурван бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг ОБЕГ мэдээллээ.