Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт хоёр суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлага долоодугаар сарын 29-ний өдрийн 19:31 цагт бүртгэгджээ.   

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.

“Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.