
“FIBA Asia Cup 2029” буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн хоёр дахь өдрийн тоглолт эхэллээ. Улаанбаатарт болж буй тэмцээнд Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ багууд өрсөлдөж байна.
Өнөөдрийн тоглолт Малайз болон Фижигийн тоглолтоор эхэлсэн. Энэ тоглолт 91-80 онооны харьцаагаар Малайзын багийн ялалтаар өндөрлөлөө. Өчигдөр Тайландын багт хожигдсон малайзчууд эхний хожлоо авснаар хүснэгтийн дөрөвдүгээр байраа хадгалж чадлаа. Тэд ням гарагт манай шигшээ багтай тоглоно.
Өнөөдөр 19:00 цагаас Монгол болон Хонконгийн тоглолт болно. Багууд өчигдрийн тоглолтод ялалт байгуулсан учраас өнөөдөр хожсон баг хэсгээсээ шалгарах боломжоо баталгаажуулах юм.
“Улаанбаатар-2026” тэмцээний сүүлийн тоглолтын хуваарийг хүргэж байна.
Ням гараг /11.29/
13:00 – Фижи vs Индонез
16:00 – Тайланд vs Хонконг
19:00 – Монгол vs Малайз
