Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Харин энэ долоо хоногийн хуралдааныг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр /2025.09.02/ хуралдуулж байна.

Хэлэлцэх асуудлууд:

  • “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/
  • Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.