
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын талбай теннисний тоглолтууд эхэллээ. Монгол Улсаас энэ удаагийн наадамд ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд нийт 10 гаруй тамирчин тоглож байна.
Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн хосын төрөлд эгч дүүс Ч.Мартаа, Ч.Маралгаа нар эхний тоглолтод Пакистаны хосыг 6:1, 6:0-оор хожиж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Манай тамирчид дараагийн тойрогт тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдсэн Хонконгийн хостой тоглоно.
Өнөөдөр мөн холимог хосын тоглолтууд болно.