
Монголын аялал жуулчлалын холбооноос анхааруулга гаргалаа.
Үндэсний их баяр наадмын нээлтийн 4-р секц 6 дугаар эгнээ 18-29, 7 дугаар эгнээ 18-19 суудлуудын нийт 15 багц билет хулгайд алдсан тул худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Эдгээр билет нь нэр бүхий аяллын компанийн гадаадын жуулчдад зориулсан захиалга байсан бөгөөд алдагдсан тасалбаруудыг худалдан авсан тохиолдолд эрх бүхий байгууллагаас цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийжээ.
Иймд та бүхэн наадмын нээлтийн билет худалдаж авахдаа сайтар шалгаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Борлуулахыг санал болгосон тухай мэдээллийг дараах дугаараар бидэнд ирүүлнэ үү хэмээн мэдээллээ.
Холбогдох утас: 📱 99030928
