Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний дээд болон жюүрёод зиндаанд Монголын бөхчүүд тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байна. Тэгвэл өнөөдөр дээрээсээ гурав дахь макүшита зиндааны дүн гарч "Касүгано" дэвжээний бөх Туваадоржийн Бөхчулуун 7 даваатай түрүүллээ. Түүний араас Дайкошо, Хананоүми, Даимасакари нарын таван бөх 6 даваа, нэг унаатай удааллаа. Энэ нь хаврын тэмцээнд Монгол бөхчүүдийн эхний түрүү болж, макүшита зиндааны түрүүг авч чадлаа.
Дээд зиндаанд Киршима Б.Лхагвасүрэн 12 даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 10 даваатай удаалж байна.
