
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн плэй-оффын эхний шат маргааш эхэлнэ. Улирлын хүснэгтийг тэргүүлсэн “Эс Жи Эйпс” баг “Завхан Бродерс”-той цувралын тоглолтыг эхлүүлэхээр болжээ. Мөн “Эрдэнэт Майнерс” баг “Сэлэнгэ Бодонс”-той эхний тоглолтоо хийнэ. Цувралд түрүүлж дөрөв хожсон баг нь цааш өрсөлдөх эрх авна.
“М банк” аренад болж буй плэй-оффын эхний шатны дараагийн хоёр тоглолт гуравдугаар сарын 1-д болно.