Эм тарианд тэсвэртэй нянгаас үүдэлтэй нас баралт 2050 он гэхэд 70 хувиар нэмэгдэж магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулж байна.

Тус байгууллагын шинэ тайланд антибиотикт тэсвэртэй халдварт өвчний тоо  нэмэгдэж байгааг онцолжээ. 2023 онд нянгийн халдвараас үүдэлтэй зургаан өвчлөл тутмын нэг нь стандарт эмчилгээнд тэсвэртэй байв. Сүүлийн таван жилд цус, гэдэс, шээсний замын өвчлөл болон бэлгийн замын халдварын эсрэг антибиотикийн 40 хувь нь үр дүнгээ алджээ.

Нянгийн эсрэг эмэнд вирус тэсвэртэй болсон нь хувьсан өөрчлөгдөж устгах зориулалтын эм үйлчлэхгүй болсонтой холбоотой. 2021 онд вирусийн халдвараар 7.7 сая хүн нас барсны 4.71 сая тохиолдолд нь эм үйлчлээгүй аж.