
“Дисней” компанийн “D23” арга хэмжээний үеэр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Coco” хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох “Coco 2” бүтээгдэж байгааг “Pixar” студийн зүгээс албан ёсоор зарлалаа.
Анхны анги нь 2017 онд нээлтээ хийж, “Оскар”-ын шагнал хүртэж байсан бол удаах анги нь 2029 оны арваннэгдүгээр сард кино театруудаар үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон байна.
Шинэ ангид Мигель хүү болон тэдний гэр бүлд дахин нэгэн томоохон сорилт тулгарна. Эхний ангийн эсрэг талын дүр болох Эрнесто де ла Круз өшөө авахаар эргэн ирэх бөгөөд Мигель гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалахын тулд дахин сүнсний ертөнц рүү аялах шаардлагатай болох аж.
Уг төсөл дээр эхний ангийг амилуулсан туршлагатай баг хамт олон дахин нэгджээ. Ли Анкрич болон Адриан Молина нар дахин найруулагчаар ажиллаж байгаа нь туйлын зөв сонголт хэмээн кино сонирхогчид болон судлаачид тэмдэглэсэн байна.