
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргалаа. Өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орох юм байна.
Улаанбаатар хотод үдээс хойш их хэмжээний цас орох тул замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хоорондын зайгаа барих, халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслахыг зөвлөлөө.
