
Сагсанбөмбөгийн үндэсний дээд лиг эхлэхийн өмнө “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ бодонс” багууд өнөөдөр нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ тоглолтод NBA-гийн аварга, олимпын алтан медальт, Алдрын танхимын гишүүн Дуэйт Ховард оролцохоор болжээ. Түүнтэй “Эс Жи Эйпс” баг 2026-2027 оны улиралд гэрээ хийсэн гэдгээ мэдэгдсэн юм.
NBA-гийн аварга Дуэйт Ховард хамгийн анх 2011 онд тухайн үеийн Монголын сагсанбөмбөгийн холбооны "Бүх одод"-ын тоглолтын зочноор ирж байсан юм. Тэр үед Д.Ховард "Орландо"-гийн лидер тоглогч байсан билээ. Тэрээр 15 жилийн дараа Монголд дахин зочлохдоо “Эс Жи Эйпс” багийн урилгаар ирлээ.
Өнөөдрийн “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ бодонс” багуудын тоглолт 19:00 цагаас M bank arena-д болно.
