
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ. Хэрэв түүний Төрийн тэргүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээж авбал Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэх учиртай. Гэхдээ Үндсэн хуулийн 37.2-д “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэж заажээ. Тэгэхээр Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны зургаадугаар сард бус, гуравдугаар сард болж таарах нь.