Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "FIBA 3x3 Manila Women's Series" тэмцээний хэсгийн тоглолтууд эхэллээ. “Улаанбаатар Амазонс” баг эхний тоглолтоо Японы “Mitsubishi Electric” багтай хийж, 14-12-оор хожлоо. Тоглолтын хожлын оноог О.Хулан авч хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж үлдлээ.
“Улаанбаатар Амазонс” баг дараагийн тоглолтоо БНХАУ-ын “Бээжин” багтай хийнэ.
Энэ тэмцээний урьдчилсан шатнаас хоёр ялалт авч үндсэн хэсэгт багтсан Монгол Улсын шигшээ баг “D” хэсгийн эхний тоглолтод Латвийн багт ялагдлаа. Шинээр бүрдсэн шигшээ баг дараагийн тоглолтод Японы багийг хожиж байж шилдэг наймд үлдэх юм.
