
Өнгөрсөн аравдугаар сарын 31-ний байдлаар Монгол орны газар нутгийн 19 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх үзэгдэл ажиглагдах магадлалтай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.