
Азарбайжанд болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг-д Б.Хүдэрчулуун эхний барилдаанд ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Тэрээр Польшийн тамирчин Пиотр Кучерад дийлдлээ.
Манай жүдочдоос маргааш +100 кг-д Б.Гончигсүрэн, +78 кг-ын жинд Д.Номинзул нар барилдана.
“Баку-2026” тэмцээнийг Монгол Улсын баг нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байр эзэлсэн амжилтаар 93 орноос 13-р байрт жагсаж байна.