Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод өчигдөр

Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн турш өрсөлдөх юм. Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлага дор оролцож байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар залжээ.