
Дэлхийн банкны санхүүжилттэй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам" төслийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй.
Энэ хүрээнд маргааш буюу тавдугаар сарын 26-нд СХД-ийн 21-н уулзвараас Баянхошууны уулзварын чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болжээ.
Иймд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр 23:00 цагаас эхлэн мөн сарын 27-ны өдөр 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Иймд жолоочдыг түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.