
FISU буюу олон улсын оюутны спортын холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Макаод зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсын оюутны эрэгтэй баг оролцож, БНХАУ, Испани, Австралийн их сургуулийн багуудтай тоглосон юм. Тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлдсөнөөс Ази тивийг төлөөлөн Монгол, БНХАУ-ын багууд оролцлоо. Энэ жилийн аваргаар Литвийн их сургуулийн баг шалгарсан Латви, БНХАУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ. Манай оюутны шигшээ баг гурван тоглолт хийж, багийн дүнгээр 10-р байрыг эзэллээ. Мөн энэ тэмцээнд БНХАУ-ын багтай нэг хэсэгт багтаж, 14:13-аар хожигдсон юм.
Монголын оюутны эрэгтэй баг Шанхайд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн ДАШТ-д тоглох эрхийг авсан юм. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын Рояаль их сургуулийн багийн оюутнууд болох Б.Ган-Эрдэнэ, Э.Ирмүүн, Ч.Тэмүүлэн, Х.Золбадрах нар багтжээ. Энэ удаагийн багийн дасгалжуулагчаар МУГД С.Тулга ажилласан байна.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах болох FISU3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын оюутны баг тамирчид өмнө нь 2016 онд мөнгөн медаль, 2017 оны тус тэмцээний алтан медаль, 2024 онд хүрэл медаль хүртэж байв. Харин Монголын эмэгтэй баг тамирчид 2022 онд хүрэл медаль хүртэж, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт баг болсон түүхтэй.