Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын гурвын даваа эхэллээ. Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд аймгийн начин Х.Мягмарсүрэнг амлалаа. Аймгийн начин Х.Мягмарсүрэн нь Д.Хадбаатар аваргын хүү юм. Тэрээр аймгийн начин цолоо гурван удаа баталсан бөгөөд Монгол бөхийн өргөөнд болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа түрүүлж байв.
