
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам ирэх дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болно. Уг наадамд Азийн 45 орон оролцохоос Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорлоо.
14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тус наадамд манай улсаас найман спортын төрөлд 55 тамирчин оролцохоор болжээ. Зохион байгуулах хорооноос Монголын багийн эцсийн мэдүүлгийг ирүүлсэн байна.
Энэ удаа манай улсаас 3х3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, триатлон, жюү жицү, текбол болон элсний гандбол, элсний волейбол, элсний бөх төрөлд нийт 55 тамирчин оролцохоор болжээ. Хамгийн олон буюу 10-с тамирчин оролцох төрөл нь элсний гандболын 17 тамирчин юм. Мөн тус наадамд Азийн 40 гаруй орны хэвлэл, мэдээллийн баг ажиллахаар болж, урьдчилсан мэдүүлгийг авчээ.