
БНСУ-ын Инчон хотод шатрын олон улсын фестиваль өчигдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах “Korea” олон улсын тэмцээнд БНХАУ, Вьетнам, Энэтхэг, Австрали, Монгол, Тайвань зэрэг 10 гаруй орны шатарчид оролцож байна. Уг тэмцээн насанд хүрэгчдийн ангилалаас гадна өсвөрийн шилдэг тамирчдыг тодруулна.
“Korea” олон улсын тэмцээн нь шатрын түүхэнд анх удаа дэлхийн хэмжээний мэргэжлийн их мастеруудыг нэг дор цугуулж байгаагаараа онцлог болжээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 их мастер цолтон тоглож байна. Тэмцээний нийт шагналын сан 22 сая вонд багтсан бөгөөд стандарт төрлөөс гадна түргэвчилсэн/Rapid/, блиц /Blits/ төрлөөр аваргуудыг тодруулна. Монгол Улсаас их мастер Д.Батсүрэн, У.Насанжаргал болон Х.Өлзийхишиг, Ч.Мөнхбат зэрэг 10 гаруй шатарчид оролцож байна.
Тэмцээний гурав, дөрөв дэх өргийн тоглолт өнөөдөр болно.
