
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрээр "Ашигт малтмалын тухай тухай хуулийн төслийг УИХ-д суудалтай улс төрийн намууд хэлэлцээд нэгдсэн ойлголцолд хүрч хэлэлцэж байсан. Гэтэл "Онтри"-гийн хэлэлцээ явж байгаатай холбоотойгоор зэсийн АМНАТ-ийг О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд хөндсөн. Тиймээс зэсийн АМНАТ-тэй холбоотой асуудлыг тусгайлан бүлгийн хурлаараа хэлэлцүүллээ. Засгийн газрын зэсийн АМНАТ-ийг бууруулж олон төсөлтэй болох бодлого зөв. Гэхдээ "Онтри"-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзэж байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийг батлахдаа зэсийн АМНАТ-ийг хэвээр үлдээе гэсэн бүлгийн шийдвэр гарлаа" гэлээ.