
Бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 20-ын байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байгааг УЦАОШГ-аас мэдээллээ.
Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгийн зарим, Ховд, Завхан, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Булган, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим, Ховд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.