
Улаанбаатар хотод 19.5-28 мм хур тунадас ороод байна.
Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үер усны холбогдолтой нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байгаа аж.
Үүнээс 5 байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 2 ус зайлуулах насосоор ус соруулан ажиллаж байна.