
“Bloomberg Billionaire Index”-ийн сүүлийн мэдээллээр Лионель Месси тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёр дахь хөлбөмбөгчин болов.
Одоогоор АНУ-ын Хөлбөмбөгийн дээд лигийн “Inter Miami” багт тоглож буй Месси 2007 оноос хойш цалин, урамшуулалд 700 сая ам.доллар авсан байна. Мөн тэрбээр сурталчилгаа, ивээн тэтгэгчид болон хөрөнгө оруулалтаар хөрөнгөө өсгөжээ. Месси “Adidas”, “PepsiCo”, “Budweiser” зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээтэй. Тэрбээр брэндүүдтэй хийсэн гэрээнээсээ жилд 50-70 сая ам.долларын орлого олдог байна.
Харин өнгөрсөн жилийн аравдугаар сард Саудын Арабын “Al-Nassr” багтай 400 сая ам.долларын гэрээ хийсний дараа Кристиано Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон юм.