
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +13...+15 градус дулаан.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15...+20, бусад нутгаар +10...+15 градус дулаан.