
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор энэ сарын 4-8-нд орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Учрал оролцож Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоо бий болгох, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Мөн Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхнээ дэмжих шийдвэр гаргасныг онцоллоо.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа.