
Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа эхэллээ. Энэхүү “Desafio Ruta 40” уралдаанд манай улсаас “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн болон “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх нар уралдаж байна.
Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдөж байна. 2027 оны “Дакар ралли”-гийн эрхийн төлөө уралдаж буй Б.Батмөнх тэмцээний байрлал тогтоох есөн км-ийн гараанд 74 тамирчнаас 31-р байрт, Ралли2 ангилалдаа 18-рт эрэмбэлэгдлээ. Тэгвэл “КТМ Монголиа” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийт тамирчдаас 46-рт, ралли3 ангилалдаа нэгдүгээр байраар барианд орсон байна.
