
ITF буюу Олон улсын таеквондонгийн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон тэмцээнд 32 орны 1283 тамирчин оролцжээ.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар болсон тус тэмцээнд багийн дүнгээр БНАСАУ-ын тэргүүлсэн бол Монгол Улс дэд байрт шалгарлаа. Харин ОХУ-ын баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна.
Ташрамд дуулгахад, ITF нь 1966 оны гуравдугаар сарын 22-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 60 жилийн ой тохиож буй. Мөн таеквондогийн төрөлд дэлхийн хоёр том холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд World Taekwondo нь олимпын төрөлд ордог билээ.
