
"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын наадам өчигдөр сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын тоглолтоор эхэлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд Японы хотуудад хүчтэй бороо орсны улмаас зохион байгуулах хороонд багагүй хүндрэл гарчээ. Нагоя зэрэг хотуудад хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, тамирчдын байрлах байрыг сольж эхэлсэн байна. Одоогоор 400 гаруй тамирчин хорогдох газарт шилжин байрлаад байна. Мөн зарим орны баг тамирчид тав тухгүй байгаа байдлаа илэрхийлжээ.
Энэ удаагийн наадамд 44 орны үндэсний шигшээ багийн 15 мянган тамирчин оролцохоор болсон.
Айчи мужийн захиргаанаас үер усны хохирлыг есдүгээр сарын 19-ний өдөр болох Азийн наадмын нээлтээс өмнө хурдан шуурхай арилгаж, наадмаа амжилттай зохион байгуулна гэж мэдэгдээд байна.