
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө Мексик-Өмнөд Африкийн тоглолтоор эхэллээ. Энэ тоглолт 2:0 гоолын үр дүнгээр талбайн эзэн мексикчүүдийн ялалтаар өндөрлөсөн. Энэ дэлхийн аваргын анхны гоолыг Мексикийн Хулиан Киньонес 9 дэх минутад оруулсан. Харин анхны улаан хуудсыг Өмнөд Африкийн Яаяа Сетхол авсан бол Темба хоёр дахь улаан хуудсыг авч талбайг чөлөөлсөн. Тоглолтын нэмэлт цагт /90+2/ Мексикийн Цесар Монтес гурав дахь улаан хуудсыг авч тоглолтоос гарлаа. ДАШТ-ий нээлтийн тоглолтод анх удаа 3 улаан хуудас авсан тохиолдол болжээ.
Анх удаа гурван улсад болж буй ДАШТ-ий В хэсгийн тоглолт өнөө шөнө Канадад, С хэсгийн тоглолт маргааш АНУ-д эхэлнэ.
