
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Харин есдүгээр сарын 1-нд тэгш, сондгой дугаараар автомашины хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Улмаар есдүгээр сарын 2-ны өдрөөс тэгш, сондгой дугаараар хязгаарлах зохицуулалт бүсчлэл харгалзахгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд хэрэгжинэ.
Тодруулбал, тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.